Ш.Түвдэндорж, Д.Баттулга нар өрсөлдөнө

2017 оны 3 сарын 19

Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнгөрсөн баасаан гаригт дууссан.  Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн бол Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр болжээ. Тэднээс өөр хүн нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлээгүй юм байна.

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл ажиллаж буй. Өнгөрсөн 2012 оны сонгуульд АН-д хамгийн олон суудал авчирч, хотыг дөрвөн жил удирдсан Э.Бат-Үүл ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй. Харин түүнийг орлох хүн Д.Баттулга байх уу, Ш.Түвдэндорж байх уу гэдгийг ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болон сонгуулиар АН-ын гишүүд шийдэх юм.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна