Шинзо Абе Европын айлчлалаа эхлүүллээ

2017 оны 3 сарын 20

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Европын орнуудад хийх дөрөв хоногийн айлчлалаа Германаас эхлүүлж байна.

Тэрбээр өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний орой Германы хойд зүгийн Ханновер хотноо хүрэлцэн очсон юм.

Ханновер хотноо Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд Германы Канцлер Ангела Меркель оролцох юм. Канцлер Ангела Меркель, Шинзо Абе нар өнөөдөр орой уулзах юм. Энэ уулзалтаар дэлхийн халуун сэдвүүд болох Солонгосын хойг болон Сирийн асуудал, мөн дэлхийн нийтийн аюулгүй байдлын асуудлуудаар ярилцана. Мөн худалдааны чөлөөт урсгалын талаар ярилцана хэмээн NHK мэдээллээ.

Германы дараа Франц, Бельги, Итали улсад Японы Ерөнхий сайд мөн айлчилна.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна