Зогсоол дээр байсан машин руу буудсан хэрэг гарчээ

2017 оны 3 сарын 20

Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн иргэний автомашин руу гал нээсэн хэрэг гарчээ.

Хохирогч машин руу нь буудсан талаар өөр хүнээс эхлээд мэджээ. Түүнийг машин дээрээ очиход цонх нь хагарч, дотор талд нь сум унасан, машины урд хайрцаг дээр сумны мөр гарсан ул мөр олджээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Өөр нэг эх сурвалжийн “Зогсоол дээр байсан иргэний машин руу байшингийн дээвэр дээрээс калибраар буудсан” гэх мэдээлэл байгаа ч цагдаагийн байгууллагаас “Одоогоор хаанаас, хэн гэдэг этгээд, ямар буугаар, ямар шалтгааны улмаас буудсан бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгч байна.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна