Хот тохижуулах газар 978 шоо метр хог тээвэрлэжээ

2017 оны 3 сарын 20

Орхон аймгийн Хот тохижуулах газар өнгөрөгч 7 хоногт айл өрх, орон сууцны хороолол, албан газар, эзэнгүй дүүргийн хог хаягдал, үерийн далан суваг шуудуу зэргээс нийт 978 шоо метр хог ачиж, хотын дотор хариулга маллагаагүй явж байсан 67 бод малыг хотоос гаргажээ. 

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь 3 сандлыг сэргээн засварлаж, 18 нохой муур устгасан байна. 

Зам талбайн үйлчлэгчид хотын доторх нэрэмжит гудамж талбай, орон сууцны хорооллын доторх 1200 га талбайн хог хаягдлыг өдөр бүр тогтмол цэвэрлэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна