Сөүлийг тольдох “Seoul Sky” тавцан

2017 оны 3 сарын 20

Дэлхийд өндрөөрөө гуравт бичигдэх “Seoul Sky” ажиглалтын тавцан гуравдугаар сарын 22-нд нээлтээ хийх гэж байна.

Сөүл хотын хамгийн өндөр барилгын нэг болох 555 метр өндөр “Lotte World Tower” барилгын 117-123 давхарт уг тавцан байрлах аж.

Нээгдэхээсээ өмнө энэхүү тавцан Гиннесийн хэд хэдэн амжилтыг эвдээд байна.

Тухайлбал, барилгын 118 давхрын тавцан дэлхийн хамгийн өндөр шилэн шалтай тавцан болжээ. Минутад 600 метрийн өндөрт гарах хүчин чадалтай хамгийн хурдан давхар цахилгаан шат суурилуулсан нь хамгийн богино хугацаанд урт зам туулах боломжтойгоороо амжилт эвджээ.

Уг тавцангаас Сөүл хотыг тэр чигт нь харж болохоос гадна цэлмэг өдрүүдэд Инчен, Шар тэнгисийг харах боломжтой ажээ.

Г.ТҮШИГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна