Дэлхийн хамгийн эрүүл хүмүүс

2017 оны 3 сарын 20

Tsimane буюу Боливийн ард түмэн дэлхийн хамгийн эрүүл хүмүүс гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Тэд иргэдийн титэм судсан дахь кальцийн индексийг тодорхойлж, дээрх судалгааг гаргасан байна. Учир нь титэм судсан дахь кальцийн хэмжээ 100-400 байвал зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байдаг гэнэ.

Америкчуудын хийсэн судалгаанд нийт 705 болив иргэд хамрагджээ.

Судалгаанд оролцогчдын 65 хувь нь 74 хүртэлх настай хүмүүс байсан бөгөөд тэдний титэм судсан дахь кальцийн хэмжээ тэг үзүүлэлттэй тэнцүү байв. Харин судалгаанд оролцогчдыг бүхэлд нь авч үзвэл 1-100 хүртэлх үзүүлэлттэй тэнцүү байсан аж.

Энэ нь боливчуудын амьдралын зөв хэв маягтай холбоотой хэмээн эрдэмтэд үзсэн байна. Боливчууд тамхи татдаггүй, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, өдөрт 15-17 мянган алхам газар явган явдаг аж. Мөн тэд будаа, эрдэнэ шиш, кассаво хэмээх ургамлын үндэс, гадил жимс болон самар хүнсэндээ ашигладаг юм байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: LENTA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна