Ү.Үүрийнтуяа их мастер Т.Батчимэгийг хожив

2017 оны 3 сарын 20

-ОУ-ын мастер Ү.Үүрийнтуяа гуравдугаар өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, тэмцээнийг тэргүүлж эхэллээ-

Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд болж буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Их мастер Ч.Батчулуун, их мастер Т.Батчимэг нарын тэргүүтэй шилдэг 24 шатарчин шигшээд өрсөлдөж буй. Тэмцээн 11 өрөг болох бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг их мастер Ц.Батчулуун гурван хожилтой тэргүүлж байгаа бол Г.Мөнхгал, Д.Батсүрэн, С.Билгүүн, Ц.Алтанбаяр нарын тамирчид 2,5 оноотой удаалж байна.

Харин эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн эхний өргүүдээс хүчтэй өрнөж эхэллээ. “Хан Алтай” клубын тамирчин Үүрцайхын Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив. Тэрбээр одоо дөрвөн хожилтойгоор тэргүүлж эхлсэн бол  Б.Анхчимэг 3,5, Т.Батчимэг, Д.Янжиндулам нар 3.0 оноогоор удаалж байна.

Тэмцээний энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Их мастер Т.Батчимэг дөрвөн өргийн дараа гурван хожилтойгоор гуравдугаар байрт жагсаж байна.

ДҮНГ: http://chess-results.com

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна