Кэти Перри нөхөн үржихүйн эмчилгээнд явдаг байжээ

2017 оны 3 сарын 20

Америкийн алдарт дуучин Кэти Перригийн эцэг, эх түүнийг хүүхэд байхад нь нөхөн үржихүйн эмчилгээнд хамруулдаг байсан тухай дуучин бүсгүй ярьжээ. Энэ нь ижил хүйстний бэлгийн чиг баримжаанаас гетеросекс буюу энгийн эсрэг хүйстнээ сонирхох бэлгийн чиг баримжаатай болгох эмчилгээ байсан гэнэ.

Кэти Перригийн эцэг, эх шүтлэгтэй хүмүүс байсан бөгөөд охиноо ижил хүйстний бэлгийн чиг баримжаанаас ангижрах тусгай зусланд хүртэл явуулдаг байжээ. Гэхдээ эмчилгээ үр дүнгээ өгөөгүй тухай дуучин бүсгүй мэдэгдсэн байна. Тэр “Миний бэлгийн чиг баримжаа бол миний даашинз шиг хар, цагаан биш” гэжээ.

Кэти Перриг 2008 онд “I Kissed a Girl” дуугаа олон нийтэд танилцуулах үеэр дуучны бэлгийн чиг хандлагын тухай дэлхий даяар шуугиж байсан юм. Кэти энэ үед “Миний дуу олон хүнд таалагддаг учир тэд энэ тухай ярьж байгаа” хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин 2016 оны арвэннэгдүгээр сард Перри Орландо Блумээс салсан ч сарын дараа хосууд Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгт Санта-Клаус болон түүний хамтрагчийн дүрээр олон нийтийн дунд гарч ирсэн юм.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: LENTA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна