Д.Батсүрэн: Тамирчдыг машинаар хөөж, мөргөсөн байсан

Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулж, , Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгджээ. Энэ явдал өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө болсон байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу “UB Palace”-ийн ойролцоох шөнийн клубт гарчээ. Тамирчдыг хэсэг бүлэг хүмүүс зодож, машинаар хөөж гэмтээсэн байна. Цагдаагийнхан боксчдод халдсан хүмүүсийг олж, саатуулсан ба гэмт этгээдүүд "Хүн андуурсан" гэж мэдүүлжээ.

Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү, Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар хамт байсан аж. Уг нь тамирчид "Хандгайт" дахь бэлтгэлийн төвд цугларалтад гарсан байсан ч хэрэг болсон шөнө бэлтгэлийн байрнаас зөвшөөрөлгүй гарч, хотод ирсэн байжээ. 

NEWS агентлаг цагдаагийн байгууллага болон Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нараас болсон явдлын талаар тодрууллаа. 

Болсон явдалтай холбогдуулан БТСГ-ын Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос дээрх зургаан тамирчныг Хандгайт дахь цугларалтаас буулгаж, хоёр долоо хоногийн бэлтгэлд зориулагдсан төлбөрийг /Өдрийн 60 мянган төгрөг/ нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг шигшээ багаас зургаан сарын  хугацаатай буюу гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ныг хүртэл чөлөөлж, улсын зардлаар тэмцээнд оролцох эрхийг хасчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна