АН-ын гишүүд ҮЗХ-г хуралдуулахыг шаарджээ

2017 оны 3 сарын 20

Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж аваагүйтэй холбогдуулж, Ардчилсан намын хэсэг гишүүд Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлагатай хэмээн үзэж, удирдлагадаа шаардлага хүргүүлжээ.

Түүнд “Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын бүтцийн байгууллагуудыг шинээр бүрдүүлэн зохион байгуулахаар явуулсан Дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагаа дүрмийн бус бөгөөд цаашлаад Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үйл явц эрх зүйн болон улс төрийн эрсдэлд орохоор байна.

Иймд Дээд шүүхэд бүртгэлтэй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг үндсэн дүрмийн 6.1.1.1-д заасны дагуу нэн даруй зарлан хуралдуулах.

Дотоод сонгуулийн хороо дүрмийн бус байгууллага болсон тул түүний гаргасан шийдвэрүүд болон цаашдын үйл ажиллагааг нэн даруй түдгэлзүүлэн зогсоох зэрэг шаардлагыг тавьсан байна.

Дээрх шаардлагыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хүргэжээ.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна