Сонгинохайрханы хишиг барилдаанд харцага Т.Баасанхүү түрүүлэв

2017 оны 4 сарын 10

Сонгинохайрханы хишиг барилдаан өчигдөр /2017.04.09/ болж, чансаа өндөр 128 бөх зодоглов.

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү эл барилдаанд түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд нар шалгарчээ. Харин дунд шөвгийн наймд өсөх идэр начин Э.Энхбат, Л.Цэрэнтогтох, шинэ начин Л.Шинэбаатар, Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна