Риогийн олимпийн хоёр төлөөлөгч Венесуэлийн багт багтжээ

2017 оны 4 сарын 18

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах “Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. 

“Монголиа Опен-2017”-д оролцох гурав дахь улс Венесуэль мэдүүлгээ ирүүлжээ.  

Венесуэлээс Дубраика Родригес, Ривас Гонзалес Агуис, Натали Гриман, Мариа Агоста, Солейми Крабалло, Педро Межиас, Вильфредо Родригес, Кристиан Сарко, Педро Себаллос, Хосе Диас Роберти, Луис Оливерес гэсэн 11 тамирчин, багийн ахлагчаар Уинстон Сантос, шүүгчээр Карлос Пинто Гарсия, дасгалжуулагчаар Эктор Камачо, Анри Колменарес, эмчээр Луис Мачадо нар Улаанбаатарт ирнэ.

“Халтар царайтууд”-ын нутгаас Пан Америкийн наадмын хошой хүрэл, өнгөрсөн жилийн Пан-Америкийн аварга Хосе Роберто Диас, Пан Америкийн наадмын мөнгө, Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Мариа Агоста нар өнгөрсөн жил Риогийн олимпийн наадамд зодоглосон юм. Туршлагатай бөх Хосе Диасын хувьд 2016 оны Парисын Гранприд Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг ялж, түрүүлж байв.

Эх сурвалж: МЧБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна