Өсвөрийн сагсчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

2017 оны 4 сарын 18

Германы нийслэл Берлин хотноо болсон FIBA EASTER CUP MOABIT тэмцээнээс Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Дөрөвдүгээр сарын 13-17-нд болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрэл медаль хүртсэн байна. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, давхар мөнгөн медаль хүртлээ. Аваргын төлөө Литва улсын багтай ширүүн өрсөлдсөн байна.

Мөн тэмцээний U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай нэгдүгээр баг мөнгөн медалийн эзэд болжээ. Энэ ангилалд талбайн эзэн Германы баг түрүүлж, аваргын цом гардсан байна.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна