Замын-Үүд суманд шинэ цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо

2017 оны 4 сарын 19

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслолын арга хэмжээ 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болж, арга хэмжээнд БСШУСЯамны бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Мөнхбаатар, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АНУ-ын Элчин сайдын яамны дэд консул Миколэр, Замын-Үүд сумын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

АНУ-ын Элчин сайдын яамнаас 790 мянган ам долларын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд баригдах тус хүүхдийн цэцэрлэг нь гэрэл цахилгаан бага зарцуулдаг, хүйтний улиралд тэсвэртэй, байгальд ээлтэй, орчин үеийн технологиор барих бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: DORNOGOVI.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна