1000 иргэний газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэнэ

2017 оны 4 сарын 19

Орхон аймагт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсаны дагуу Яргуйтын хөтөлд 300 иргэнд, Эрдэнэ багт 20, Говилд 30 иргэнд газар олгохоор болжээ.

Газар олголт 5 сарын15 -наас эхлэх бөгөөд уламжлалт аргаар шийдвэрлэхээр болсон байна. Мөн цахим хэлбэрээр газар эзэмшүүлэх ажил зохион байгуулж 300 иргэнд газар эзэмшүүлэхээр төлөвлөж байна.

Газар олголтод 2009-2017 онуудад газар эзэмших хүсэлт гаргасан 19770 иргэдийн жагсаалт мэдээлэл байх бөгөөд тусгай программ ашиглан сугалах юм. Харин иргэд хүсэлт гаргасан он жагсаалтын дагуу уламжлалт аргаар газар эзэмшүүлэх үү, эсвэл цахим хэлбэрээр сугалах уу гэдгийг энэ сарын 20-ны өдөр Баян-өндөр сумаас иргэдтэй хийх хэлэлцүүлгээр шийдвэрлэх юм.

Мөн цаг дулаарч байгаатай холбогдуулан иргэд зөвшөөрөлгүй газар эзэмших, хашаа хороогоо барих нь ихсэж байна. Хашаа барьсан 7 иргэнийг албадан буулгаж, тодорхой хууль тогтоомжоо дагаж мөрдөх шаардлагыг хүргүүлсэн байна.

0,7 га газраа иргэн хуулийн этгээд 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүй болгох  хуулийн заалттай тул 2015 онд газар эзэмшсэн иргэд энэ оны 5 сарын 1 гэхэд эзэмшсэн газартаа өөрийн хашаа барьж өмчлөх шаардлагатайг албаны хүн мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна