Төв аймгийн үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болж байна

2017 оны 4 сарын 19

Аймгийн хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, төрөөс газар тариалангийн салбарын хүрээнд баримталж байгаа бодлого зорилт, хөрс, цаг уурын амьсгалын өөрчлөлт, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж болон хаврын тариалалтын ажилд зөвлөмж чиглэл өгөх зорилгоор Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цээл сумын ЗДТГазар хамтран үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг Цээл суманд зохион байгуулж байна. Үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнөөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөмж өгөх юм. Тус зөвлөгөөнд Аргалант, Архуст, Баяндэлгэр, Баянхангай, Баянцогт, Борнуур, Заамар, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл гэсэн 12 сумын удирдлагууд, газар тариалангийн мэргэжилтэн, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч нийт 120 хүн оролцож байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна