Авто худалдааны цогцолборыг зорих цаг айсуй

2017 оны 4 сарын 19

Авто, мото спортын “VIP drift show” фестиваль Авто худалдааны цогцолборт дөрөвдүгээр сарын 29-д болно. ММСАХ, “VIP auto club” хамтран зохион байгуулж буй зургаа дахь удаагийн тус тэмцээнд 30 гаруй тамирчин оролцох юм байна. “Ирээдүйг өнгөлнө” уриатай “VIP drift show”-ны үеэр хамгийн гоёмсог тоноглолтой авто машин, мотоциклийг үзэгчдийн саналаар тодруулах аж. Энэхүү шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/vipclubmongolia/ хуудсаас аваарай.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна