“Хүрхрээ үндэсний лиг” Улаанбаатарын дербигээр эхэлнэ

2017 оны 4 сарын 20

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Хүрхрээ” брэндтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа явагдлаа.

Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг арван багийн дасгалжуулагч, тоглогчид сугалааны арга хэмжээнд оролцлоо. Сугалаагаар энэ жилийн нээлтийн тоглолт “Улаанбаатар сити” болон “ФЦ Улаанбаатар” клубүүдийн хооронд өрнөхөөр болов. Мөн лигийн эхний тойргоос эхлэн манай үзэгчид гэрэлт цэнгэлдэх хүрээлэнгийн анхны тоглолтыг үзэх боломжтой юм.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн энэ улиралд Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчид хүч үзэхээс гадна 11 улсын 39 легионер тоглогч өрсөлдөнө. Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай дээд лигт байр эзэлсэн баг бүр шагналтай болсноор тоглогчдын ур чадвар, тэмцээний чанар чансаа нэмэгдээд байна. Хүрхрээ брэндийн 100 сая төгрөгийн шагналаас гадна 2000 төгрөгийн үнэтэй тасалбараас олсон орлогыг 4-10 байрын багуудад олгох тул үзэгчид Монголын хөлбөмбөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах гэнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна