”Mongolia cup”-д 12 орны теннисчид өрсөлдөж байна

2017 оны 4 сарын 20

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын нэрэмжит "Mongolia cup-2017" олон улсын ширээний теннисний тэмцээн өнөөдөр/2017.04.20/ Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Өсвөрийн ангилалд болж буй тус тэмцээнд Япон, БНСУ, Хонгконг, Сингапур, Малайз, Казакстан, Польш, ОXУ, Монгол улсын нийт 12 орны шилдэг тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн ганцаарчилсан төрлөөр явагдаж, энэ сарын 22-ны өдөр өндөрлөнө.

"Mongolia cup-2017" олон улсын тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагт болно.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна