Хог бол баялаг аянд эрүүл мэндийн салбарынхан нэгдлээ

2017 оны 4 сарын 20

Дархан-Уул аймгийн Засаг даргын 01, 02 дугаар тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, Зүүний Хүчний Холбооноос санаачлан 2017 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр “ХОГ БОЛ МӨНГӨ, ХОГ БОЛ БАЯЛАГ”, “ХОТЫН СОЁЛ- ХОГГҮЙ ОРЧИН” их цэвэрлэгээг зохион байгуулж 751 иргэнийг хамруулан дахин боловсруулах боломжтой хаягдлуудыг “Сан-Оргиу” ХХК хүлээлгэн өгч сандал хийлгэн аймаг орон нутагтаа хандивлах ажээ.

Өчигдөр /2017.04.19/ тус аянд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан илэрхийллээ. Тэд Дархан сумын 9,10,12,15-р багуудын хогны асуудлыг шийдвэрлэх аж. Төсөв мөнгөний хүндрэлтэй гээд хогондоо дарагдаад суух биш байгаа бололцоогоо ашиглаж, сүүлийн 3-4 жилд үүссэн үүсмэл хогийг арилгаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах хэрэгтэй байна. Иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцон, шинэ санал санаачилга гарган ажиллахыг нийт Дарханчууд та бүхэндээ уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна