Федотов Андрей Михайлович Хэнтий аймагт ажиллаж байна

2017 оны 4 сарын 20

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Федотов Андрей Михайлович, сайдын орлогч Казаченко Евгений Олегович, сайдын зөвлөх Ермолович Ксения Сергеевна нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудтай танилцах, аймгийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах санал тавих зорилгоор Хэнтий аймагт айлчиллаа.

Тэдгээр албаны хүмүүсийн аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга, НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, ХХҮГ-ын дарга Эрдэнэжаргал нар ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч ажил хэргийн яриа өрнүүлсэн юм.

Уулзалтаар 2 тал харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийллээ. Манай зүгээс уламжлалт сэргээн засалтын төвийн эмч нар харилцан туршлага солилцох, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийг туршлага судлуулах ажлыг зохион байгуулах, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, ХБХ-д боловсрол эзэмшүүлэх талаар туршлага судлах зэрэг саналыг тавьсан юм. Өвөр байгалийн хязгаарын төлөөллүүдийн зүгээс нийгмийн хамгааллын чиглэлээр туршлага солилцох, Хэнтий аймгийн иргэдийг нийгмийн халамж үйлчилгээний улсын байгууллагат нөхөн сэрээх эмчилгээ хийлгэх, гадаад ажилчдын ажил эрхлэлтийг дэмжих, ОУ-ын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон ОН-ийн харилцааг өргөжүүлэх талаар хамтран ажиллах санал тавьжээ.

Мөн тус албаны хүмүүсийг Уламжлалт анагаах ухааны төв, ГБХЗХГ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн төв, 2 дугаар цэцэрлэгийн ХБХ-д зориулсан ангиар оруулж үйл ажиллагаатай нь танилцуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: KHENTII.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна