Нийтийн эргүүл зохион байгуулж байна

2017 оны 4 сарын 20

Увс аймаг Цагдаагийн газраас нийтийн эргүүл зохион байгуулж, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцуулж эхэлжээ.

Нийтийн эргүүлд гарч буй иргэд тодорхой цагийн хуваарийн дагуу цагдаагийн алба хаагчийн хамт нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Нийтийн эргүүлийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажиллуулж байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна