Шарапова их спортод эргэн ирлээ

2017 оны 4 сарын 21

Оросын алдарт теннисчин Мария Шарапова сэргээш хэрэглэсэн гэх дуулианд холбогдож 15 сарын шийтгэл хүлээсний эцэст албан ёсны тэмцээнүүдэд эргэн ирж байна. Энэ нь түүний зарим өрсөлдөгчдөд таалагдахгүй байгаа бөгөөд Марияг тэмцээнд харах хүсэлгүй байгаагаа ил тодоор илэрхийлэв. Хариуд нь Шарапова Олон улсын теннисийн холбоонд гомдолтой байснаа талаар “Ялагдашгүй. Миний амьдралын түүх” гэсэн нэртэй дурсамжийн номоо хэвлүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Мария Шараповагийн 15 сарын “ял”-тай хугацаа дуусч байгаа юм. Мария 2016 оны гуравдугаар сард хориотой мельдони бодис хэрэглэж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас Олон улсын теннисийн холбоо (ITF) түүний тоглох эрхийг хоёр жилээр хассан юм.

Шийтгэлтэй хугацаа нь дуусч байгаа учир тамирчин бүсгүй хаврын албан ёсны тэмцээнд оролцох wild card (зохион байгуулагчдын тусгай урилга) авахаар тохиролцоо хийж эхэлжээ. Том спортод жил гаруй завсарлах хугацаанд Шарапова чансааны бүх оноогоо алдаад зогсохгүй тэмцээнд ерөнхий журмаар оролцох боломжгүй болсон байна.

Эцэст нь Шараповагийн оролдлого амжилттай болж, тэрбээр Ром, Штутгарт, Мадридын тэмцээнүүдэд “тусгай урилгаар” оролцохоор болов. Мадридын тэмцээний эзэн Ион Цириак орос бүсгүйг тэмцээнд оруулахын эсрэг байсан ч зохион байгуулах хороо нь өөр шийдвэр гаргав.

Штутгартын тэмцээний зохион байгуулагчид wild card-аа Шараповад өгсөн биш “биеэ худалдагч” нэр зүүв. Учир нь тэмцээний гол ивээн тэтгэгч нь Шараповатай хамтран ажилладаг автын үйлдвэрлэлийн “Porshe” компани юм. Тэмцээний захирал Маркус Гюнтхардт орос бүсгүйг өөрийн спортын амжилтын буянаар л урилга авсан гэж шийдвэрээ хамгааллаа. “Шарапова “Их дуулга” тэмцээнд таван удаа тэргүүлсэн, дэлхийн нэг номерын тамирчнаас гадна манай тэмцээнд гурван удаа ялсан гавъяатай. Түүнийг тэмцээнд оролцохоор болсон нь тасалбарын эрэлтийг нэмэгдүүлсэн” гэж ноён Маркус Гюнтхардт шийдвэрээ тайлбарлажээ.

Гюнтхардтын хэлснийг Suddeutsche Zeitung сонин иш татсан байв. Харин тэмцээн эхлэх 22-ний өдөр Шараповагийн шийтгэл арай дуусаагүй байх юм. Тэрбээр талбайд зөвхөн 26-наас гарах эрхтэй, үүнийг зохион байгуулагчид нь хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт байна.

Өөрийнх нь эсрэг дайралт, шахалтын эсрэг Шарапова сэтгэлээ барьж чадсангүй Олон улсын теннисийн холбоонд (ITF) гомдолтойгоо байгаагаа илэрхийлэв. “2015 оны холбооны цомын тэмцээнд оролцох байх тэр үед хорионд ороогүй мельдонийг эмчилгээнд хэрэглэж байсныг дарга нар нь мэдэж байсан. Гэвч, ITF-ээс надтай уулзаж, хориотой бодисын жагсаалд өөрчлөлт орж байгаагаа яагаад сануулж хэлсэнгүй вэ? Ер нь бол миний л буруу даа, гэхдээ..” гэж Шарапова хэлснийг Reuters дамжуулжээ. Мөн их спортоос ичгүүртэйгээр хөөгдсөнөөс өөрөө эхэлж орхисон дээр гэж бодож байснаа ч ярьжээ. “Хоригийн хугацаанд би теннисгүйгээр амьдарч болно гэдгээ мэдэрлээ. Надад цагаа зориулах гэр бүл байгааг би ойлголоо” гэж тэрбээр өгүүлжээ.

Харин залуу тамирчид Шараповагаас сургамж авсан гэж найдаж буйгаа ITF холбооны ерөнхийлөгч Дэвид Хэггерти хэлснээс өөр Шараповагийн шүүмжлэлд хариу өгсөнгүй. Миний бодлоор Шарапова шийтгэлээ дуусган талбайдаа эргэн ирэхэд саад байхгүй гэж тэр нэмэн хэлжээ.

Америкийн алдартай теннисчин Винус Уильямс Шараповагийн эсрэг өдөөн хатгалагт оролцоогүй юм. Тэр хэлэхдээ “Ганцхан алдаа тамирчны бүх карьерыг баллах ёсгүй” гэжээ. Спортын ертөнц Шараповаг өөрийн чансааг 0-ээс эхлэх ёстой гэсэн шийдвэрт зогсч байна.

Эрхээ хасуулсан нэг жил Шараповад том шалгалт болжээ. Энэ хүнд үедээ «Unstoppable. My Life So Far» («Ялагдашгүй. Миний амьдралын түүх») нэртэй номоо хэвлүүлсэн юм. Ном худалдаанд гарахаас өмнө захиалга хэдийнэ эхэлсэн ба Шарапова өөрийн номыг захиалж байгаа шүтэн бишрэгч нартаа талархлаа илэрхийлж байна. Уг ном нь есдүгээр сард худалдаанд гарна.

ATP, аваргуудын өрсөлдөөний чансаа, топ-10

Тоглогч

О

1. Федерер (Швейцари)

4045

2. Надаль (Аргентин)

2235

3. Вавринка (Швейцари)

1500

4. Димитров (Болгар)

1365

5. Цонга (Франц)

1255

6. Тим (Австри)

1140

7. Сок (АНУ)

1130

8. Гоффен (Бельги)

1055

9. Карреньо-Буста (Испания

985

10. Кирьос (Австрали)

855

 

ATP, 52 долоо хоногийн дүнгийн чансаа, топ-10

Тоглогч

О

1. Маррей (Их Британи)

11960

2. Жокович (Серби)

7915

3. Вавринка (Швейцари)

5785

4. Федерер (Швейцари)

5305

5. Надаль (Испани)

4735

6. Раонич (Канад)

4345

7. Нисикори (Япон)

4310

8. Чилич (Хорват)

3385

9. Тим (Австри)

3385

10. Цонга (Франц)

3265

WTA , аваргуудын өрсөлдөөний чансаа, Топ-10

Тоглогч

О

1. Кар.Плишкова (Чех)

2151

2. Возняцки (Дани)

2145

3. Конта (Их Британи)

2075

4. С.Уильямс (АНУ)

2030

5. В.Уильямс (США)

1937

6. Свитолина (Украин)

1655

7. Веснина (Орос)

1403

8. Лучич-Барони (Хорват)

1343

9. Кузнецова (Орос)

1265

10. Кербер (Герман)

1207

 

52 долоо хоногийн дүнгээр гаргасан WTA-гийн чансааны топ-10

Тоглогч:

О

1. Кербер (Герман)

7335

2. С.Уильямс (АНУ)

7010

3. Кар.Плишкова (Чех)

6020

4. Цибулкова (Словак)

5065

5. Халеп (Румын)

5022

6. Мугуруса (Испани)

4790

7. Конта (Их Британи)

4330

8. Радваньска (Польш)

4290

9. Кузнецова (Орос)

4025

10. Кис (АНУ)

3857

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна