Хэвлэлийн салбарт стандарт нэвтрүүллээ

2017 оны 4 сарын 21

“Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч болсныг Францын “AFNOR’ олон улсын баталгаажуулалтын байгууллагаас батламжлан Сертификат олгосныг үзэгч, уншигч болон нийт харилцагчиддаа мэдэгдэхэд таатай байна. Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллага олон улсын стандартыг үйл ажиллагаандаа ийнхүү албан ёсоор нэвтрүүлж Сертификат авсан явдал нь салбарын хөгжлийг ахиулсан баяртай үйл явдал боллоо. Цаашид “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК мэргэжил, зорилго нэгтэй Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарын нийт оролцогчид, төлөөлөгчид та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно.

“Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч болох нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх, эрсдэл болон боломжийг төлөвлөлтөд тусгах, дүн шинжилгээ хийх үйл явцыг дэмждэг тул байгууллагын тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй. Иймд өнгөрсөн хугацаанд “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийг дэмжиж ажилласан болон цаашид хамтран ажилласаар байх нийт харилцагчиддаа талархал илэрхийлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна