Apple автомат жолоодлого бүхий автомашинаа туршина

2017 оны 4 сарын 21

Автомат жолоодлого бүхий автомашины зах зээлд хүч үзнэ гэдгээ зарласан Apple компани өөрсдийн бүтээлээ Калифорни мужид турших эрхтэй болжээ.

АНУ-ын моторт тээврийн хэрэгслийн газрын мэдээлснээр тус компани Lexus брэндийн гурван автомашиныг автомат жолоодлоготой болгосон ба эдгээрийг туршилтад оруулахаар болсон байна.

Apple компани автомашинд зориулсан програм хангамж үйлдвэрлэхээс илүүтэй өөрийн гэсэн брэнд автомашиныг үйлдвэрлэж магадгүй байгаа юм.

Тус компанийн автомат жолоодлоготой автомашины төсөл Project Titan-д 1000 гаруй хүн ажиллаж байгаа аж. Apple компани автомат жолоодлого бүхий автомашиныг турших зөвшөөрөл авч буй 30 дахь компани болж байгаа юм байна.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна