Монгол, Польшийн аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана

2017 оны 4 сарын 21

Баянхонгор аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд Монгол Польшийн аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны хүрээнд Польш Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар Баянхонгорт гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хоёр талын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Монгол Польшийн аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч А.Ганбаатартай санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар гадаад харилцаа, аялал жуулчлал, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, шаргалжуутын зам тавих зураг төсөв, сэргээгдэх эрчим хүч, хот айл, хог хаягдал дахин боловсруулах тал дээр тусгай төслүүд хэрэгжүүлэх ба Польш улсын техник, технологийн хөгжлийн давуу талыг түшиглэн бүхий л төрлийн хүрээнд хамтран ажиллах бололцоог нээж өгч байгаа юм байна. 

ЭХ СУРВАЛЖ: BAYANKHONGOR.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна