”Time” нөлөө бүхий хүмүүсийг зарлалаа

2017 оны 4 сарын 21

Time сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг шинэчиллээ. Уламжлал ёсоор, дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг таван төрөлд хуваажээ.

Дэлхийн нөлөө бүхий шинийг санаачлагчдаар  Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер болон Коннор Макгрего тодорчээ.  

Жаред Кушнер, Иванка Трамп

Харин нөлөө бүхий “Уран бүтээлч”-ийн төрөлд загвар өмсөгч Алессандра Амбросио, жүжигчин Эмма Стоун болон Марго Робби, жүжигчин Райан Рейнольдс, шоумен Джеймс Корден, хөгжимчин Жон Леженд, Эд Ширан, Алиша Киз болон Деми Ловато нар багтжээ.

Марго Робби, Райан Рейнольдс, Алессандра Амбросио

Тэгвэл дэлхийн нөлөө бүхий “Удирдагч” төрөлд Дональд Трамп, Жулиан Ассанж болон Владимир Путин нар тодорсон байна.

Дональд Трамп, Жулиан Ассанж, Владимир Путин

«Титан» төрөлд тамирчин Том Брэди болон  Snapchat –ийн үүсгэн байгуулагч Эван Шпигель нар тус тус тодорчээ.

Том Брэди, Эван Шпигель, Раф Симонс

ЭХ СУРВАЛЖ: ELLE

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна