Кейт Миддлтон спортоор хичээллэх дуртай

2017 оны 4 сарын 21

Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон хүүхэд байхаасаа л спортоор хичээллэх дуртай нэгэн байжээ. Тэр ерөнхий боловсролын сургуулийнхаа теннисийн шигшээ багт тоглодог байв. Үүнээс гадна Кейт хоккей, усан поло, торон бөмбөг зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг хүүхэд байсан гэнэ. Иймээс спортоор хичээллэх дуртай Кембрижийн гүнгийн авхайд хувцас сайхан зохидог. 

Мөн Кейт 15 жил йогоор хичээллэж байгаа юм байна. Тэр хөл хүнд байхдаа ч йогийн дасгалыг төвөггүйхэн гүйцэтгэдэг гэнэ. Кейтийн ачаар хунтайж Уильям хүртэл йогоор хичээллэх болсон ажээ. Одоогоор Кембрижин хос нэг багшаар йогийн хичээл заалгадаг юм байна.

Кейт их сургуульд сурч байхдаа анх Уильямтай танилцаж байсан. Улмаар хос теннис, усан спорт, ууланд авирах зэрэг спортоор хамт хичээллэдэг байжээ. Мөн хамтдаа байгальд өглөөний цайгаа уудаг байсан юм байна. Энэ уламжлал нь өнөөг хүртэл хадгалагдан үлдэж, тэд Букингемын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах дуртай ажээ.  

Мөн хунтайж Уильям Кейтэд зориулж Анвер-холл харшдаа теннисийн талбай барьж өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: ELLE

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна