“Стандартчиллын хамтын ажиллагаа–2017” сургалт болж байна

2017 оны 4 сарын 21

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулж буй “Стандартчиллын хамтын ажиллагаа – 2017” олон улсын сургалтад Стандарт, хэмжил зүйн газар болон орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Энэхүү сургалт нь БНХАУ-ын Чанг Зөү (Changzhou) хотод 2017 оны 4-р сарын 10-аас 30–ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Турк, Монгол, Кыргызтан, Өмнөд Судан, Узбекстан, Украин зэрэг орны 30 мэргэжилтэн дараах хөтөлбөрийн дагуу суралцаж, туршлага судалж байна. Үүнд:

  • БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо болон стандартчиллын байгууллагын тухай ерөнхий ойлголт,

  • БНХАУ-ын тухайлсан салбарын стандартчиллын талаарх ойлголт:

  • Газрын тос, байгалийн хийн салбарын стандартчилал,

  • Хөдөө аж ахуйн салбарын стандартчилал,

  • Эрчим хүчний салбарын стандартчилал,

  • Аялал, жуулчлалын үйлчилгээний стандартчилал,

  • Гэр ахуйн барааны стандартчилал,

  • Стандартчиллын үйл ажиллагаанд “Hisense Group” –ийн  оролцооны талаарх танилцуулга,

  • Хоёр талын болон олон улсын стандартчиллын хамтын ажиллагаа

Мөн тус сургалтын хүрээнд Чанг Зөү хотын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын үйл ажиллагаа болон Шанхай, Шиан зэрэг хотоор аялаж, БНХАУ –ын соёл, ёс заншилтай танилцах юм.

Сургалтыг үйл ажиллагааг нээж Чанг Зөү хотын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын Гадаад харилцааны албаны дарга, ноён Dai Yunhui, Чанг Зөү хотын Чанарын хяналт, хорио цээрийн их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга, ноён Zhang Tong болон сургалтад оролцож буй гадаад сонсогчдыг төлөөлж Стандарт, хэмжил зүйн газрын СМЛСҮТ-ийн дарга Ч.Хатанбаатар нар үг хэлж, зохион байгуулагчдад болон оролцогчдод амжилт хүслээ.

Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөл энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол Улсын гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо, шаардлагыг илүү гүнзгий ойлгох, цаашдын олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг ижилтгэх, худалдааны түншлэлийг өргөжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах үйл ажиллагаанд ахиц гарах болно гэж үзэж байна. 

ЭХ СУРВАЛЖ: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна