Дулааны улирлын хувцсанд шилжлээ

2017 оны 4 сарын 21

ОБЕГ-ын даргын А/99 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг энэ сарын 24-ны өдрөөс дулааны улирлын хувцсанд шилжүүлэхээр боллоо.

Дулааны улирлын хувцсан шилжих болсонтой холбогдуулан өнөөдөр хувцасны үзлэгийг зохион байгуулж, албан хаагчдад нийтлэг илэрч буй алдаа дутагдлыг даруй арилгах үүргийг өгөв.

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд 2017 оны 04 дүгээр сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн бүсийн төвийн дарга нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна