Цагдаагийн “Марш тактик-2017”-ийн тэмцээн маргааш болно

2017 оны 4 сарын 21

Улаанбаатар цагдаагийн хүрээний “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн маргааш /2017.04.22/ Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт болно. 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар салаа, ЦЕГ-ын Автобааз, ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёр, гуравдугаар газар, Нийтийн хэв журам хамгаалах газар болон Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг буюу нийт 11 газар, хэлтсийн алба хаагчид өрсөлдөх юм.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна