Волейболын залуучуудын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Волейболын залуучуудын УАШТ үргэлжилж байна

Волейболын залуучууд улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд бямба гаригт нээлтээ хийлээ. 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 10 баг оролцож байна. Жил ирэх тусам тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жил хөдөө орон нутгаас найман баг ирж, оролцож байгаа юм. Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, маргаашнаас хэсгээсээ шалгарсан багууд дахин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 21-нд тодорно.

Дашрамд дурдахад, Монголын волейболын холбооноос 2001 онд анхлан залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байжээ. Анхдугаар тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд  “ТЭЦ-4”, эрэгтэйчүүдийн төрөлд “Уурхайчин” багууд түрүүлж, анхны залуучуудын улсын аварга болж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж