Ариутгалын бодис, хэрэгсэл шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Ариутгалын бодис, хэрэгсэл шаардлагатай байна

Малын гоц халдварт шүлхий өвчин хөрш зэргэлдээ аймгуудад гарсантай холбоотойгоор халдвараас урьдчилан сэргийлэх тарилга Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар суманд 100 хувь, Баянхутаг суманд 76.2 хувьтай байна. Улсын мал эмнэлгийн газарт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах багаж, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцасны захиалга өгчээ.  Автомат шприц , олон удаа хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын хувцас, нэг удаа хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын хувцас, автомакс, зүү, шприц, хлорын шохой, мотопомп зэрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэглэл зайлшгүй хэрэгцээтэй байгаа талаар аймгийн мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж