Оны эхний 10 сарын байдлаар Төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувь болж 0.4 нэгжээр, ЭХЗГ-аас тогтоосон зорилтот түвшингээс 0.4 нэгжээр тус тус буурсан байна. "ТБЦДС" ТӨХК цахилгаан дамжуулалтын алдагдлыг өмнөх оны мөн үеэс 0.08 нэгжээр, төлөвлөсөн хэмжээнээс 0.27 нэгжээр бууруулж чаджээ.
Цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд нийт зургаан компанийн дүнгээр 0.4 нэгжээр бууруулсан байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ 0.98 нэгжээр, ДСЦТС 0.86 нэгжээр, баруун, зүүн, өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ 0.68 нэгжээр тус тус бууруулжээ. Харин "Хөвсгөл-Эрчим хүч" 3.1 нэгжээр, "Баянхонгор-Эрчим хүч" 0.87 нэгжээр хэтрүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээ багассанаас шалтгаалж компанийн хэмжээнд алдагдал нэмэгдсэн ч салбаруудын дүнгээр өмнөх оны мөн үеийн 21.1 хувиас 1.2 нэгжээр бууруулан 19.9 хувьд хүргэсэн байна.

Д.Цээнэ