“Prophecy” Улаан овоогийн лицензийг авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Prophecy” Улаан овоогийн лицензийг авлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Канадын “Prophecy Resources” корпораци Улаан овоогийн нүүрсний уурхайд ажиллах эрх авсан тухай “Reuters” агентлагийн вэб хуудаснаа бичсэн байна. Ванкувер болон Британид бүртгэлтэй энэ компани уурхайн албан ёсны нээлтийг арваннэгдүгээр сарын 20-нд хийнэ гэж мэдэгдсэн байна.

    Есдүгээр сард нүүрсний уурхайд зориулан 10 сая ам.долларын зээл авах болсноос хойш “Prophecy” компанийн хувьцааны ханш 67 хувиар өсөөд байгаа юм. Лхагва гаригийн байдлаар Торонтогийн бирж дээр тус компанийн нэг хувьцаа 82 канад центээр зарагдаж байгаа юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж