• Зурхай

Нүүрсний цахилгаан станц барихаар болжээ

2010 оны 11 сарын 18

Сэтгүүлч:
Сэлэнгэ
Нүүрсний цахилгаан станц барихаар болжээ Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Улаан-Овоогийн нүүрсний уурхайд олборлолт хийх эцсийн зөвшөөрлөө саяхан авсан Канадын "Prophecy Resource" компани нь Хэнтийн Чандгана талын нүүрсний төслийн хүрээнд 600 мВт-ын нүүрсний цахилгаан станц барихаар болжээ. Цахилгаан станц барих газартаа хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрсөн байна. Уг үнэлгээний Тайланд дурдсанаар 600 мВт-ын цахилгаан станцыг 20 сард багтаан барьж дуусгаж, ашиглалтад оруулах аж. Харин БОАЖЯ-наас гаргасан дүгнэлтэд "Чандгана талд баригдах цахилгаан станц нь байгаль орчинд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бууруулсан байна" гэжээ. 150 сая тонн нүүрсний нөөцтэй гэх Чандгана талын ордоос эхний ээлжинд жил бүр 2.4 сая тонн нүүрсийг тус цахилгаан станцад хэрэглэх бөгөөд харин өргөтгөсний дараа 1.05 тэрбумын нөөцтэй Чандгана хавтгайн ордоос энэ станцын нүүрсийг хангах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна