Зохион бичлэгийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Зохион бичлэгийн уралдаан зарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНСУ-ын Ерөнхийлөгч И Мон Багийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номыг өнгөрсөн жил монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан. Энэхүү номын нээлтэд Монголын улстөрчид, урлаг, соёлын алдартнууд оролцож байсан. Харин энэ удаад Монгол Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгээс энэ номын талаар зохион бичлэгийн уралдаан зарласан байна. Энэхүү уралдаанд ноён И Мон Багийн номыг уншсан хүн болгон оролцож болох бөгөөд номын талаар өөрийнхөө сэтгэгдлийг бичих юм байна. Энэхүү ном нь ажил хэрэгч хүмүүс, ялангуяа амжилтад тэмүүлж буй залууст хүч тэмүүлэл, итгэл төрүүлэх гайхалтай бүтээл гэгддэг. Харин зохион бичлэгийн уралдаан зохиосноор залуус номын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа, ямар нөлөө үзүүлж буйг харах боломжтой. Өмнөд Солонгост ийм төрлийн зохион бичлэгийн уралдаан олон болдог. Энэ удаад зөвхөн монгол залуусын дунд уралдааныг зарлаж байгаагаарай онцлог.

    Уралдаан эхний байрт шалгарсан зохион бичлэгийн эзнийг нэг сая төгрөг, хоёрдугаар байрт 700 мянга, гуравдугаар байрт 500 мянга, дөрөвдүгээр байрт 300 мянга, тавдугаар байрт 100 мянган төгрөгөөр шагнах ажээ. Мөн тусгай шагналаар 30 хүнийг тус бүр  30 мянган төгрөгөөр урамшуулах ажээ. Оролцохыг хүсвэл зохион бичлэгээ энэ сарын 31-ний дотор нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, TSD төвийн 504 тоотод хүргэж өгөх боломжтой. Зохион бичлэг 2-3 хуудас байх ба холбоо барих хаягаа тодорхой бичсэн байх шаардлагатай гэнэ.

    А.АНУ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж