Хүн амын тооллого өнөөдөр дуусна

2010 оны 11 сарын 22

Хүн ам орон сууцны тооллого, интернэт тооллого өнөөдөр дуусах бөгөөд тооллогын урьдчилсан дүн ирэх оны хоёрдугаар сары 20-нд гарах юм байна. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, дэд дарга Ж.Эрдэнэсүрэн, Г.Гэрэлт-Од нар тооллогын ажил дуусч байгаатай холбоотой өнгөрсөн долоо хоногт орон нутгийн холбогдох мэргэжилтнүүтэй видео хурал хийсэн байна. Тооллогод хоёр сая 650 мянга 673 хүн хамрагджээ. Уг тоон дээр хугацаат цэргийн албан хаагчид, хорих ангийн хүмүүжигч, гадаадад түр оршин сууж буй иргэд нэмэгдэх аж.

Н.Бүжээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна