Төрийн албан хаагчийн шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн шалгалт эхэллээ

Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах  Төрийн албаны мэргэшлийн шалгалтууд өнөөдөр Улаанбаатар хотоос эхэллээ. Түүнчлэн энэ сарын 6-нд Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий, Увс аймгуудад үргэлжилнэ. Харин  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Авто тээврийн газар, Соёл урлаг хороо энэ сарын 6, 7-нд бүртгэлээ явуулж 10-нд шалгалтаа авах аж. Төмөр замын газар, Цөмийн энергийн газар энэ сарын 16, 17-нд шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг бүртгэж 21-нд  мэргэшлийн шалгалтаа авах аж. Дашрамд дуулгахад  Нийслэлийн Байгаль хамгаалах газрын “Байгаль хамгаалагч”-ийн сул ажлын байрыг нөхөх мэргэшлийн шалгалтыг ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул энэ удаад тухайн ажлын байр дээр мэргэшлийн шалгалтын бүртгэл явагдахгүй аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж