• Зурхай

Нийслэл жилд 52.2 сая тонн нүүрс хэрэглэдэг

2010 оны 12 сарын 7

Байгаль орчныг хамгаалах илчлэг багатай түлш хэрэглэх төсөл Сүхбаатар дүүргийн 10-р хорооны айлуудад хэрэг­жиж байна.  Японы судалгааны хүрээлэнтэй хамтран “байгаль орчныг хамгаалах илчлэг бага­тай нүүрсний ашиглалтыг” сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 Нийслэлийн хэмжээнд 52.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс гэр хорооллын 134 мянган өрх 572 мянган тонн, дулааны цахилгаан станц 3.5 сая тонн, 1.3-ыг нам даралтын 400 гаруй зууханд ашиг­ладаг байна.  Судалгаанаас үзэ­хэд өвөл угаарын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин ихэсдэг байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах энэхүү төсөл нь үр өгөөжөө өгөх юм бол нийслэл маань утаанаасаа бага ч гэсэн салах нь ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна