“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн боллоо

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулийн V ангийн сурагчдын дунд боллоо. Тэмцээнд Хүмүүн цогцолбор, 4, 5 дугаар сургуулийн 6 багийн 36 гишүүд оролцсон байна. Энэхүү тэмцээнийг Замын цагдаагийн тасгаас хүүхдүүдийн дунд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэм, осол хэргээс урьдчилан сэргийлэх, Замын цагдаагийн үйл ажиллагааг сурталчлах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм байна. Энэ удаагийн “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд129 оноогоор Хүмүүн цогцолбор сургуулийн “Гэрлэн дохио” баг тэргүүн байранд шалгарсан бол 111 оноогоор 4-р сургуулийн “Зохицуулагч” баг, 108 оноогоор Хүмүүн цогцолбор сургуулийн “Дохио” баг удаахь байранд шалгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж