АНУ Австралийн нүүрсийг нөхнө

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

АНУ Австралийн нүүрсийг нөхнө

Нүүрсний олборлолт, экспортоор дэлхийд тэргүүлдэг Австралийн Квинслэнд мужид үер болж, нийлүүлэлт огцом багассан билээ. Үүнээс металлургийн зориулалттай нүүрсний хангамж болж 13 сая метр тонноор буураад байгаа юм. Харин Австралийн доголдлыг нөхөхөөр АНУ-ын компаниуд хүч түрэн орж ирж байна. Тус улсын нүүрс экспортлогч компаниудад ирж буй захиалгын хэмжээ огцом өсч байгаа юм.

Энэ онд л гэхэд АНУ-ын нүүрсний экспорт 10 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн жилийн байдлаар тус улсаас 60 сая тонн нүүрс экспортолсон юм. Өнгөрсөн долоо хоногт нэгэн арилжаалагчийн худалдан авч, Азийн бирж дээр зарах гэж байсан нүүрс зорьсон газраа хүрэхээс өмнө Австралийн үерээс болж маш хүнд байдалд орсон төмрийн үйлдвэрт зарагдаж, замаа өөрчилж, шууд компани руу хүргэгджээ.  Гэхдээ АНУ-д ч мөн адил цаг уурын хүйтрэлээс болж нүүрсний хэрэглээ огцом өсч байгаа тул экспортын хэмжээ тийм ч сайн байхгүй бололтой.

Хятад улсын металлургийн нүүрсийн хэрэгцээ мөн хурдацтай өсч байгаа юм. Тус улс дангаараа өнгөрсөн онд дэлхийн нийт нүүрсний импортын 18 хувийг эзэлсэн юм. Энэ нь 2008 оныхоос гурван хувиар илүү байгаа аж.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж