Э.Бат-Үүлийн түүхэн гавьяа

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн түүхэн гавьяа

Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл баатар өөрийгөө түүхэн гавьяа байгуулсан гэж “тоодог” аж. Тодруулбал, 2008 оны долдугаар сарын 1-ны үймээний дараа УИХ-ын чуулганыг  хаалттай хуралдуулах санал гаргасан. Түүний саналаар УИХ хаалттай хуралдсан нь Монголд үүсч болзошгүй хүчирхийлэл, бослогоос хамгаалсан гэнэ. Э.Бат-Үүл гишүүнд түүхэн шийдвэр гаргасных нь төлөө тухайн үед сонгогчид нь баяр хүргэж байжээ. Мөн сэтгүүлчид түүний шийдвэр зөв байсныг бичиж байв. Түүнийхээр тухайн үед УИХ нээлттэй хуралдсан бол популизм хийгчид самуун дэгдээж мэдэхээр байсан гэнэ. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, улс төр хийгчид парламентад олон байдгаас төр хүчгүйддэг аж. Тиймээс Э.Бат-Үүл байнгын хорооны хурлыг хаалттай явуулах ёстой гэж үздэг байна. Тэрбээр энэ санаагаа түүхэн гавьяагаар батлахыг оролдож байна.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж