Нийслэлийн шүүхээс арван хүнийг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шүүхээс арван хүнийг цагаатгажээ

Нийслэл дүүргийн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хэвийн ажиллах нөхцлийг хангахад чиглэсэн зорилго чиглэл,  өнгөрсөн онд гүйцэтгэсэн ажлынхаа талаар тайлагнаж тус шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч  Н.Наранцэцэг,  Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Тогоохүү, Ерөнхий шүүгч  Б.Батцэрэн нар хэвлэл мэдээллийнхэнтэй өнөөдөр уулзлаа.  Уг уулзалтын үеэр  өгсөн мэдээллээр Нийслэлийн  зургаан дүүргийн шүүхэд өнгөрсөн онд 4819 холбогдогчтой 3186 эрүүгийн хэргийг хүлээн авч, 520 холбогдогчтой 278 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна. Мөн 173 холбогдогчтой 108 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3700 холбогдогчтой 2721 хэргийг таслан шийдвэрлэж,24 хүнд эмнэлгийн болон хүмүүжлийн албадлагын арга хэмжээ авчээ. Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн 931 хэрэг хянан хэлэлцэж 9 хэргийн 10 хүнийг цагаатгаж, 13 хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 222 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж 136 хэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлжээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж