• Зурхай

H1N1 вирусын талаар сургалт хийлээ

2011 оны 1 сарын 22

Томуу,  томуу төст өвчний улирал эхэлж, томуугийн цар тахлын А хүрээний H1N1 вирүсын халдварын 10 гаруй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2011 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн тушаалын дагуу аймаг, нийслэлийн халдвар судлаач эмч нарт зориулсан “А/H1N1/ вирусийн халдварын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт хоёр өдөр болж өчигдөр өндөрлөлөө. Эхний өдөр нийслэлийн есөн дүүргийн эмч нар ХӨСҮТ-д сургалтад хамрагдсан бол дараагийн өдөр ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд хөдөө орон нутгийн эмч нар оролцож, А/H1N1/ вирусын халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээ оношлогооны зөвлөмж, чиг үүрэг  авсан байна. Сургалтын үеэр H1N1 вирусын халдварын дэлхий дахины өнөөгийн байдал, бодлого чиглэлийн талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх Луй Дапинг мэдээлэл хийж, ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд энэ вирусын халдварын Монгол дахь байдлын талаар ярьжээ. Мөн Томуугийн вирүс судлалын лабораторид сорьц ирүүлэх, хариу эргэн мэдээлэх  тухай, эмнэл зүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, энэ вирусын дэгдэлт, цар тахлын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ зэрэг сэдвээр эмч мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн байна.

С.Отгон
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна