Токиод ХХ чуулганыг хийхээр товлолоо

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Токиод ХХ чуулганыг хийхээр товлолоо

Ази, Номхон далайн парламентын XIX чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх жил болох ХХ чуулганы товыг тогтоолоо. Дараагийн чуулганыг 2012 оны нэгдүгээр сарын 8-13-нд Японы нийслэл Токиод хийхийг төлөөлөгчид санал нэгтэй дэмжлээ. Японы Ерөнхий сайд асан Ясүхиро Накасоне нь Ази, Номхон далайн парламентын чуулганыг санаачлагч бөгөөд хүндэт дарга юм. Тиймээс Япон улс ирэх жил болох ХХ чуулганд ихээхэн ач холбогдол өгч буй ажээ. Энэ чуулганы үеэр ч Японы төлөөлөгчид Чуулганы үйл ажиллагааны шинэтгэлийн тайланг гаргах зэргээр ихээхэн санаачлагатай ажиллаж байгаад төлөөлөгчид талархал илэрхийлж байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж