”Домодедово” дэх аллагад эрүү үүсгэв

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

”Домодедово” дэх аллагад эрүү үүсгэв

Энэ сарын 24-нд террор хийгдсэн "Домодедово" нисэх буудлын аюулгүй байдлыг хангах шаардлагыг биелүүлээгүй хэргээр Мөрдөн байцаах товчоо дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэлээ.

Энэ хэргийн хүрээнд тээврийн салбарын аюулгүй байдлыг хангах Дотоод хэргийн яамны удирдлага ба ажилтнуудын үйл ажиллагааг шалгах юм. Мөрдөн байцаагчид нисэх буудлын удирдлага ба байгууламжийн хамгаалтын албаныхныг бас шалгана.

ОХУ-ын Эрүүгийн хэргийн гуравдугаар ангийн 263.1 зүйлээр үүсгэсэн энэ хэрэгт гэм буруутныг долоо хүртэл жилээр хорих  ялтай. Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев уг нисэх буудлын хүчний байгууллагын ажилтнуудыг хариуцлагад татах  ёстой гэж шаардсан юм. Тэдэнд эрүү үүсгэн шалгахыг ерөнхийлөгч зохих байгууллагынханд даалгасан байна. Ерөнхийлөгч нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд анархи ноёрхож байсан гэж үзсэн юм. Мөн тэрээр "Домодедово" буудлын удирдлага хариуцлага хүлээх ёстойг хэлсэн байлаа.

Ирж буй зорчигчдыг угтах танхимд энэ сарын 24-ний өдрийн 16:32 цагт дэлбэрэлт болж 35 хүн амиа алдан 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Танхимд нэвтрэхэд ямар нэгэн үзлэг хийгдэж байсангүй.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж