Нью-Йоркийн цагдаа аллагын мэдээллийг цуглуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн цагдаа аллагын мэдээллийг цуглуулна

Нью-Йоркийн цагдаагийн мөрдөн байцаагч Москвад хүрэлцэн ирж, "Домодедово" нисэх буудлын террорын талаар мэдээлэл цуглуулах болсон тухай Associated Press цагдаагийн албанаас иш татан мэдээлэв.

Оросуудтай хамтрах нь АНУ-ын нутаг дэвсгэрт иймэрхүү террор хийхээс урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй гэж тэд үзсэн байна. Агентлаг мэдээлснээр Израильд террорын шинжилгээ хийдэг тэр ажилтан өнгөрсөн жилд Москвагийн метронд гарч байсан аллагын дараа Орост ирж байжээ.

Урьдчилсан мөрдөн байцаалтаар "Домодедово" буудлын зорчигчдыг угтах танхимд амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэн байна. Хэвлэлээр түүний талаар гарч байгаа мэдээлэл хоорондоо зөрчилдөөнтэй, албан ёсны мэдээлэл байхгүй. Тэсрэх төхөөрөмжийн мэргэжилтнүүд бөмбөгийг хэрхэн дэлбэлсэн дүгнэлтийг гаргаж чадаагүй л байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж