Алан хядагчдыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Алан хядагчдыг хайж байна

Домодедово нисэх буудалд үйлдэгдсэн халдлагатай холбоотойгоор Разбудько хэмээх орос гаралтай дээрэмчнийг хайж эхэлсэн гэж оросын мэдээллийн агентлагууд мэдээлж  эхлэв. Мөрдөн байцаагчдын таамаглалаар бол тэрээр өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр Москва хотод дэлбэрсэн тэсрэх бодисыг авч явсан амиа хорлогч эмэгтэйг Оросын нийслэлд авчирсан байж болох ажээ.

Тэрхүү амиа хорлогч эмэгтэй нууц байранд хоргодож байхдаа Дотодедова буудалд тэсэлсэнтэй адил хэмжээний тэсрэх бөмбөг бэлдсэн байсан бөгөөд шинэ жилийн баярын үеэр олон нийтийн дунд дэлбэлэхээр зэхэж байсан бололтой. Харин аз болоход тэсрэх бодисыг удирдах ёстой байсан гар утсанд нь зар сурталчигааны мессеж ирснээс болж цагаасаа өмнө бөмбөг нь дэлбэрсэн гэнэ. Ингээд алан хядлага төлөвлөж байсан амиа хорлогч эмэгтэй амь үрэгдсэн байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж