Хурлаас хөөгдсөн залуус мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хурлаас хөөгдсөн залуус мэдээлэл хийв

МАХН-ын түр штабаас зохион байгуулж буй МАХН-ын Онц их хурал “АСА” циркэд өнөөдөр эхэлсэн билээ. Хоёр өдөр үргэлжлэх хуралд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс 1080 төлөөлөгч сонгогдсоноос 829 нь хүрэлцэн ирсэн байсан юм. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэл гээд өнөөдрийн хувьд хэвлэлийн анхаарлын төвд байсан энэ хурлын эхэнд Ш.Батсайхан, Д.Батчулуун гэх залуус “Н.Энхбаяр дарга аа, та МАН-ын Бага хурлын гишүүн байж энд яагаад ирсэн юм” гэсэн утгатай асуулт асуусныхаа төлөө хурлаас хөөгдөж гарсан юм. Гэтэл Онц их хурлаас хөөгдсөн гэх эдгээр залуус өнөөдөр үдээс хойш буюу 15.00 цагаас “Өдрийн сонин”-ын мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд сэтгүүлчдэд,

"Бидний хувьд Н.Энхбаяр даргаас Та МАН-ын бага хурлын гишүүн биз дээ. Энэ асуудлаа нэг тийш нь болгосон юм уу" гэсэн асуулт тавьсан. Гэтэл ийм асуулт асуулаа гэж биднийг хурлаас гаргасан. МАХН-ын түр штабын зохицуулагч нь биднийг энэ хуралд оролцооч” гэсэн хүсэлт тавьсан. Тэр байтугай биднээс гурван хувь цээж зураг хүртэл авсан” гэсэн тайлбар хэлж байв.

А.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж